Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Сар шинийн баярыг тохиолдуулан Ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ

2018-02-07

Улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ төлөө бүхий л амьдралаа зориулж хийж бүтээж, хөдөлмөрлөж ирсэн Ахмад настан азай буурлуудаа 2018 оны 02 сарын 7-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээнд 70 с дээш настай 50 гаруй ахмад настан хүрэлцэн ирж оролцлоо. Үйл ажиллагаанд урилгаар Нутгийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Жамбалсүрэн оролцож ахмадууддаа гарын бэлэг гардуулж, дуучин Доржгочоо, Б.Баттулга, П.Отгонбаяр, Соёлын төвийн дэргэдэх Эгшиглэн хамтлагийн авъяаслаг сурагчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Эрүүл мэндийн төвийн хамт олон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Сумын ЕБСургуулийн Сурагчдын зөвлөлийн гишүүд санаачлан ЗДТГазартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ерөөлт 9 бууз” “Бутархай мөнгөний буян” аяны үйл ажиллагааг сар шинийн баярыг угтан зохион байгуулж төсвийн 5 байгууллага, Таван-од түшиглэсэн байгууллага, сургуулийн сурагчид аянд идэвхтэй оролцож нийт нийт 80 кг бууз цугласныг Ахмадын хүлээн авалтын үйл ажиллагаан дээрээ 11 зорилтод өрхийн ахмад настан, иргэддээ гардуулан өгч “Бутархай мөнгөний буян” хандивын хайрцганд 115000 төгрөг цугласнаар ахмад настан Х.Мөнхдалайд тавгийн идээг авч өгч сэтгэлийн дэм үзүүллээ.

            Баяр дээр баяр нэмж ахмад настан Д.Цэрэнпил Хүнс хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан.

Ийнхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%