Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

ДЭЭЛТЭЙ МОНГОЛ СЭДЭВТ “НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ”-ИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-03-15

 

Сумын ЗДТГазраас иргэд олон нийтэд зориулан Төрийн захиргааны байгууллагын үйл  ажиллагааны тайлангаа нээлттэй мэдээлэх зорилгоор “Дээлтэй монгол” сэдэвт нийтийн мэдээллийн ажлыг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний хүрээнд "Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих 2018" жилийн нээлт хийж, сумын 2017 онд хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, 2018 онд дэвшүүлсэн зорилтот ажлуудын мэдээлэл, мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найрууллагын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт, Малчны тэтгэврийн даатгалын тухай сургалтыг хийжээ.

Дээлтэй Монгол өдөрлөгийн үеэр сумын Соёлын төвөөс “Монгол ёс заншил” сэдэвт Монгол өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Төрийн албан хаагчид,  багийн иргэд болох 128 иргэнийг хамруулан, тэдний оролцоо бүхий уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%