Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

Малчдын зөвлөгөөн 2018 үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдав.

2018-03-15

Сумын малчдын зөвлөгөөн болж 120 гаруй малчид оролцлоо. Энэхүү зөвлөгөөнөөр малчид өөрсдөд тулгарч буй асуудлуудаа нутгийн удирдлагуудтай харилцан ярилцсан мөн малчидтайгаа туршлага солилцсон сайхан зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр малын өвчний талаарх мэдээлэл
Хөгжлийн түлхүүр Таван эрдэнэ ХХК захирал Б.МөнгөнОчир ./
Нутгийн малын үүлдэрлэг чанрыг дээшлүүлэх арга зам
/ХААИСургуулийн багш Док.ПрофХ.Айлтгүй ./
-Малын зохиомол хээлтүүлэгийн талаарх мэдээлэл
/МЭХүрээлэн үржлийн эмгэг ,даавар судалгааны лаборторийн ЭША Н.Лхавгасүрэн
/ Малын тэжээл тариалах талаар /ХААИСургуулийн багш Док.Проф . Л.Батмөнх нар сургалт хийлээ. Мөн энэхүү арга хэмжээнд Сумын алтан төлийн эздийг шалгаруулж МАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан малчдыг шагнаж урамшуулав. Үүнд :
Алтан унаганы эзэнээр 3-р багийн иргэн Л.Баатар,
Алтан тугалын эзэнээр 1-р багийн иргэн Ц.Лхавгадорж,
Алтан хурганы эзэнээр 2-р багийн иргэн Б.Мөнхбат,
Алтан ишигний эзэнээр М.Болдбаатар нар шалгарав.
Энэхүү зөвлөгөөнөөр малчдын санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултанд хариуллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%