Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Төв аймгийн Баянцогт сумын ИТХ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. /Монгол Улсын Үндсэн хуулиас/

“Залуучууд -хөгжлийг түүчээлнэ” чуулга уулзалт зохион байгуулагдлаа

2018-04-24

/

Сумын залуучуудаа нэгэн дор хуран цуглуулж, нутаг орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар санал бодлоо солилцох, залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх мөн Монгол улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдийг залуу хүн бүрт хүргэх, мэдээллэх, хэрэгжүүлэх, залуучуудын хөгжил оролцооны гүүр болох сумын Залуучуудын холбоог шинэчлэн байгуулах зорилгоор “Залуучууд хөгжлийг түүчээлнэ” уриан дор Залуучуудын чуулга уулзалтыг 4 сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтанд нутгийн удирдлагууд, Ахмадын төлөөлөл, Аймгийн “Залуучууд хөгжлийн төв”-ийн хамт олон хүрэлцэн ирж 138 залуу чуулгандаа идэвх санаачлагатай оролцсон байна.

БАЯРЫН ХУРЛЫН ХҮРЭЭНД:
1. Залуучууд хөгжлийн төвийн нарийн бичгийн дарга Э.Ганхуяг Залуучуудын хөгжлийг дэмжих
тухай хууль, Аймгаас залуучуудын талаар баримтлах бодлогыг, НБМэргэжилтэн А.Цэвэлдулам сумын залуучуудын өнөөгийн байдал сэдвээр тус тус мэдээлэл хийв.
2. Сумын Залуучуудын холбоог 9 тэргүүлэгч гишүүнтэйгээр байгуулсан.
3. Сагсан бөмбөгийн тэмцээн
4. Үдэшлэгийн арга хэмжээ

Ийнхүү нэгэн өдөр Залуучууд чуулж, хөгжилдөж, өрсөлдөж, үзэл бодлоо илэрхийлж, санал санаачлагаа дэвшүүлж идэвхтэй, оролцоотойгоор өнгөрүүлж “ЗАЛУУЧУУД-ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ” чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%