Шинэ үндсэн хууль 33 жилийн ойн хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ерөнхий боловсролын сургуультай хамтран эцэг эхчүүдийн дунд волейболын тэмцээнийг 2025 оны 01 сарын 24 өдөр зохион байгуулсан. Тэмцээнд 12 багийн 84 эцэг эх оролцлоо. Волейболын тэмцээнд
1-р байр Д.Тэрбиш багштай 3а анги
2-р байр А.Дэлгэрсайхан багштай 12а анги
3-р байр М.Мөнхтуул багштай 2а анги тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.
Шилдэг тоглогч эрэгтэй 12а ангийн эцэг эхийн төлөөлөл Алтангэрэл
Шилдэг тоглогч эмэгтэй 2а ангийн эцэг эхийн төлөөлөл Наранчимэг нар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. Тусалж дэмжсэн сургуулийн хамт олон болон нийт эцэг эх, харгалзан дэмжигч нартаа баярлалаа.