ИРГЭДИЙН АНХААРАЛД
Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн явцад учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хадлан тэжээл бэлтгэх боломжийг бүрдүүлж гэрээ байгуулах, аймаг дундын отрын бүс нутгийн зуншлагатай танилцах зорилгоор гаргасан аймгийн Засаг даргын А/395 тоот захирамжийн дагуу Сумын ИТХ-ын дарга Л.Өнөржаргал нь аймгийн ХХАА газрын дарга Л.Даваасүрэнгийн хамтаар Дорнод аймгийн нутгаар хадлан, бэлчээрийн гарцыг нүдээр үзэж танилцах. Аймаг сумын удирдлагуудтай хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийх ажлаар 7 сарын 31 өдрөөс 8 сарын 7-ны өдрүүдэд ажиллаад ирсэн бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын бүс нутгаас 2000 га газарт хадлан бэлтгэхээр гэрээ байгууллаа. Иймд хадлан бэлтгэх хүсэлтэй иргэд 2025 оны 08 сарын 19 өдөр 09 цагт Иргэний танхимд цугларна уу.